• Өвөрмөц
  • Амьдар
  • Хүчирхэг
  • Хүрээлэлд
  • Нэгд
Түр хүлээгээрэй :)

Асуулт хариултууд

Бид хүүхдийн потенциал дээр нь үндэслэн 0-100% хүртэлх санхүүгийн дэмжлэг олгодог.






Түгээмэл Асуулт Хариултууд?
Ямар хөтөлбөртэй вэ?
Хичээлийн хөтөлбөр нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамнаас гаргасан “ЦӨМ” хөтөлбөрийн дагуу явагдана. Сурагч нар interdisciplinary болон project based learning хоёрыг агуулсан төсөл дээр basics дээр үзсэн сэдвүүдтэйгээ “барилдах” юм. Барилдаан гэдэг нь Томүжин сургуулийн онцлох философийн ойлголт билээ. Барилдах - гэдэг ойлголт нь сурагчид тухайн сэдвээ зөвхөн багшийн хийж байгааг харж дүгнэж суух биш харин өөрөө тухайн сэдвээ ойлгохын тулд өөрийн гараар оролдож, ашиглаж, туршиж алдаж онож суралцах юм. Мөн LIFE SKILLS, LIFE TOOLS, LIFESTYLES, LIFE EXPERIENCES хөтөлбөрүүдээр амьдралд шаардлагатай soft skills-үүдийг суралцдаг ба харин COLLEGE PREP хөтөлбөрөө АНУ-ын их, дээд сургуульд өргөдлөө илгээхэд бэлтгэдэг хөтөлбөрүүд багтсан байгаа.
Төлбөр хэд вэ?
Жилийн төлбөр 29’900’000₮. Хэрвээ манай сургуульд тэнцсэн тохиололд гэр бүлийн санхүүгийн байдлаас хамаарч, санхүүгийн дэмжлэг авах боломжтой байдаг. 😊 .
Санхүүгийн дэмжлэг гэж юу вэ?
Танд санхүүгийн дэмжлэгийн талаар ямар нэг ойлгомжгүй, асууж тодруулах зүйл байвал finaid@tomujin.edu.mn хаягруу захиа илгээгээрэй. Санхүүгийн асуудлууд тодорхой хэмжээнд нууцлалтай байх ёстой бөгөөд бичгэн хэлбэрээр буюу мейлээр харилцаж шийдвэрлэхийг санхүүгийн хэлтсээс шаарддаг болохыг ойлгоно гэж найдаж байна. та манай сургуульд тэнцэн орсон тохиолдолд бид танай гэр бүлийн санхүүгийн чадамжийг тодорхойлох өргөдөл бөглүүлэх бөгөөд санхүүгийн чадамжинд тань тулгуурлан тэтгэлэгийн хэмжээг тодорхойлох байгаа.
Тавигдах шаардлага ?
Томүжин Алтернатив сургуульд элсэхийн тулд 3 үе шаттай шалгаруулалт явагддаг ба 1,2-р шатны өргөдөл онлайн өргөдөл байдаг. 1,2-р шатандаа тэнцсэн тохиолдолд 3-р шатны шалгаруулалтанд өөрийн биеэр сургуулийн байран дээр хүрэлцэн ирэн ярилцлага, академик хичээлийн шалгалт, сорил өгч тэнцсэнээр манай сургуульд элсэн ордог.
Early Decision, Regular Decision, Rolling Admissions гэж юу вэ?
Элсэлт хүлээн авах хугацаа маань үндсэн 3 үе шаттай явагддаг.

Early decision -ны үеэр өргөдлөө явуулсан сурагчдын тэнцсэн эсэх хариу хамгийн түрүүнд ирдэг. Түүнээс гадна сургуульдаа үнэхээр орохыг хүсч байгаагаа илэрхийлж эрт өргөдлөө илгээх нь сургуульд тэнцэх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн Early decision-ээр өргөдлөө тэнцээгүй тохиолдолд дахин бэлтгээд Regular Decision болон Rolling Admissions -н үеэр дахин өргөдлөө илгээх боломжтой.

Regular Decision -н үеэр өргөдлөө явуулсан сурагчдын тэнцэх магадлал 25%-р бага байдаг. Энэ нь бидний бүрдүүлж буй өвөрмөц хүрээллийн тоо хязгаартай байдагтай холбоотой юм. Rolling Admissions -н үед ихэнх тохиолдолд элсэлт авч дууссан байдаг боловч таныг бидний хүрээлэлд байх ёстой хүн гэж үзсэн тохиолдолд тэнцэх магадлалтай.

Тийм учраас аль болох эрт эхэлж эрт өргөдлөө илгээгээрэй.
Томүжин Алтернатив сургуулийн байршил
Томүжин Алтернатив сургууль: Нарны зам дагуу байрлах Миний Дэлгүүрийн зүүн талд байрлах Доктор авто сүлжээний хажууд байрладаг. .