Уулзалт
Хэрэв та Томүжин Алтернатив сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэж байвал бид танд ганцаарчилсан уулзалтыг санал болгож байна.
Calendly цаг товлох
Цаг товлогдсоноор элсэлт хариуцсан
ажилтанд мэдэгдэл очиж таны цаг
баталгаажих болно. Уулзалт болохоос
24 цагийн өмнө цаг тохирох
хэрэгтэйг анхаарна уу.
Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бөглөх
Та өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг
оруулснаар Томүжин Алтернатив Сургуульд
нэвтрэх орох эрх нээгдэнэ. Мөн нэмэлт асуулт
хариултуудыг бөглөснөөр элсэлт хариуцсан
ажилтанд танд хэрэгтэй мэдээллүүдийг бэлтгэж
уулзалтыг илүү үр дүнтэй болгох болно.
Ганцаарчилсан уулзалтад ирснээр та Томүжин Алтернатив Сургуулийн талаарх бүхий л мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтойгоос гадна сургуулийн үйл ажиллагаа биечлэн ирж үзэх боломжтой болох юм.
Түүнчлэн ганцаарчилсан уулзалтад та гэр бүлийн гишүүдтэйгээ ирж уулзах боломжтой бөгөөд уулзалт болохоос өмнө хэдэн хүн ирэх мэдээллийг бидэнд зааваал өгнө үү.
Уулзалт товлохын тулд та дараах хоёр шат дамжлагыг биелүүлэх хэрэгтэй.
Анхаарах зүйлс
- Товлосон цаг цуцлах үед?
- Товлосон цаг цуцлах тохиолдолд 24 цагийн өмнө мэдэгдэх шаардлагатай.
- Ямар бэлтгэлтэй ирэх?
- Сургуульд нэвтрэх тохиолдолд бид таныг иргэний үнэмлэхийг шалгах тул иргэний үнэмлэхээ биедээ авч явах.