• Өвөрмөц
  • Амьдар
  • Хүчирхэг
  • Хүрээлэлд
  • Нэгд
Түр хүлээгээрэй :)

Санхүүгийн дэмжлэг




2023-2024 оны
хичээлийн жилд
хамтдаа хүчирхэгжье.
Яг одоо…

Тэтгэлэг?

Хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй сурагчдын ирээдүйн амжилт гэр бүлийн санхүүгийн боломжоос хамаарах ёсгүй. Энэ бол бидний үзэл баримтлал. Иймд ч бид шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй сурагчдад санхүүгийн дэмжлэг олгодог билээ. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь ар гэрийн санхүүгийн чадамжаас хамааран сурагчдын сургалтын төлбөрөөс суутгагдаж буй мөнгөн дүн юм. Энэ нь сургалтын нийт төлбөрийн 0-100% байх боломжтой бөгөөд сурагч бүрийн тохиолдолд өөр байдаг.




/ 02
/ Амжилт


2020-

-2022 онд

97,9%


Нийт санхүүгийн туслалцаа / тэтгэлэг авсан сурагчдын эзлэх хувь



₮9.7 тэрбум


Нийт сурагчдад өгсөн тэтгэлэг
Санхүүгийн дэмжлэг?
Санхүүгийн дэмжлэг гэж юу вэ?
Санхүүгийн дэмжлэг нь биднийг нийгэмд ээлтэй бизнес гэж тодорхойлдог гол зүйлсийн нэг бөгөөд сургуулийн төлбөр төлөхөд олгогдож буй санхүүжилтийн хэлбэр бөгөөд элсэлтийн хэлтсээс “тэнцсэн” гэх хариу авсан сурагчдад ар гэрийн санхүүгийн чадамжаас нь хамаарч олгогддог. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь 0-100% байх боломжтой ба сурагч бүрийн тохиолдолд өөр өөр байдаг.
Санхүүгийн дэмжлэг яагаад олгодог вэ?
Бид хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй сурагчдын ирээдүйн амжилт гэр бүлийн санхүүгийн боломжоос хамаарах ёсгүй гэж үздэг учир шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг олгодог билээ. Харин санхүүгийн дарамтгүйгээр бүтэн сургалтын төлбөр төлөх боломжтой сурагчдын эцэг эх, асран хамгаалагч өөр нэг хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулж, “Elf Education” нийгэмд ээлтэй бизнесийн нэгэн чухал хэсэг болж буй нь энэ юм. .
Санхүүгийн дэмжлэгийг яаж олгодог вэ?
Сурагч бүрийн тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг тодорхойлохын тулд санхүүгийн хэлтэс, элсэлтийн хэлтэс, академик баг болон сургуулийн захирлууд оролцдог бөгөөд нарийн томъёо ашиглагддаг. Санхүүгийн дэмжлэг нь бусад сурагчдын оруулсан санхүүгийн хувь нэмэр, хөрөнгө оруулагч байгууллагууд болон хувь хөрөнгө оруулагчдын санхүүжилтээс бүрддэг.
Санхүүгийн дэмжлэг хэрхэн хүртэх вэ?
Санхүүгийн дэмжлэг хүртэхийн тулд сурагч бүр элсэлтийн үйл явцаар дамжих шаардлагатай ба элсэлтийн өргөдөл дахь санхүүгийн дэмжлэг хүсэж байгаа эсэх асуултанд “тийм” гэж хариулсан байна. Элсэлтийн хэлтсээс “тэнцсэн” гэх хариу авсан бөгөөд элсэлтийн өргөдлийн санхүүгийн дэмжлэг хүссэн асуултанд хариулан, санхүүгийн дэмжлэгийн өргөдлийг бөглөсөн сурагчдын мэдээлэл санхүүгийн хэлтэст хүрдэг. .
Асуулт хариулт
АсуултХариултууд