Элсэлт
2023-2024 оны
хичээлийн жилд
хамтдаа хүчирхэгжье.
Яг одоо…
Холистик систем
Томүжин Алтернатив Сургууль нь холистик өргөдлийн системээр сурагчдаа шалгаруулж авдаг. Энэ нь сурагчдыг зөвхөн шалгалтын оноо дээр бус бусад чухал хувь хүний хүчин зүйлүүд дээр үндэслэн элсүүлж авдаг гэсэн үг юм. Эдгээр хүчин зүйлүүдэд тухайлбал хувь хүний өөрийн илэрхийлэмж эсээ, хичээлээс гадуурх хийсэн үйл ажиллагаа, хувь хүний онцлогууд багтана. Хамгийн өөрийгөө олсон, хамгийн бусдад эерэг нөлөөллийг авчирдаг, хамгийн хүчирхэг сурагчдыг тодорхойлогч хүчин зүйл нь хэзээ ч шалгалтын оноо дангаар байдаггүй. Ийм ч учир бид холистик өргөдлийн системээр сурагчдаа элсүүлэн авдаг.
3 үе шат
Томүжин Алтернатив сургуулийн 3 үе шаттай өргөдлийг амжилттай давж, тэнцсэн сурагчид санхүүгийн өргөдөл бөглүүлдэг бөгөөд тухайн сурагчийн санхүүгийн байдалд тулгуурлан тэтгэлгийн хэмжээг тогтоодог. .