Бага, дунд ангитай боллоо.

Бага, дунд ангитай боллоо. Элсэлт авах анги: 1-р анги, 6-р анги

Амьдралд бэлэн хүчирхэг хүмүүсийг бэлдэнэ.

Бид:

  1. 1Чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй болгох зорилготойгоор,
    “Tomujin is Talking” арга хэмжээнд оролцогчид тайзан дээр хамтдаа
  2. 2Шалгалтанд биш амьдралд бэлдэх хөтөлбөрөөр,
    Сурагчид монгол гэрт ярилцлага хийж байна
  3. 3Хүсэл тэмүүллээр дүүрэн хүүхдүүдтэй ажиллаж мөрөөдөл, зорилгод нь хүргэхээр ажилладаг.
    Инээмсэглэж буй Томүжингийн сурагчид

Хүрээлэл бол чанартай боловсролыг хөдөлгөгч хүч.

Ижил цамц өмссөн Томүжингийн сурагчид
  • Сургуулийн хүрээлэл сурагчдад хэрхэн нөлөөлж буй нь суралцахад хамгийн хамааралтай хүчин зүйлсийн нэг. Тийм учраас бид хүсэл эрмэлзэлтэй, тэмүүлэл зорилготой хүүхдүүдээс бүрдсэн хүрээллийг бүтээхийг зорьдог.
  • Бид элсэлтийн үе шатуудаараа бие даан суралцах чадвартай, хүсэл эрмэлзэлдээ түүндээ үнэнч сурагчдыг таньж, ар гэрийн санхүүгийн чадамжаас үл хамааран элсүүлэхийг эрхэмлэдэг.

Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр боловсрол ч мөн өөрчлөгдөх хэрэгтэй.

Сурагч төслөө танилцуулж байна
  • Өнөөдөр бидэнд тулгарч буй сорилтууд өнгөрсөнөөс тэс өөр бөгөөд төвөгтэй байна. Мөн бид ирээдүйд тулгарах сорилтуудыг урьдчилан таамаглах боломжгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам өмнө нь хэзээ ч тулгарж байгаагүй шинэ сорилтууд, илүү хурднаар гарч ирж байна.
  • Асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ дэлхийд өсч хөгжихийн тулд сурагчид цаг хугацаа, нөхцөлөөс үл хамааран өөрсдийн хүссэн өөрчлөлтийг хийх чадварт суралцах хэрэгтэй.
  • Тиймээс бид боловсролыг дахин томьёолж, сурагчдаа амьдралд бэлтгэж байна.

Өөрчлөлтийг түүчээлэх зорилготой нэгэнд шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшүүлэх ёстой.

Анги танхимд багаараа ажиллаж буй сурагчид
  • Юу мэддэг байхаасаа илүү мэдлэгээрээ юуг хийж бүтээх нь илүү чухал.
  • Сурагчид дан ганц ирээдүйд эзэмших мэргэжил, гүйцэтгэх ажлынхаа төлөө биш, харин жинхэнэ амьдралд тулгардаг асуудлуудыг шийдэхэд бэлтгэгдэх ёстой гэдэгт бид итгэдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бодлого боловсруулах, шинэ санаа гаргах зэрэг аль нь ч бай сурагчдынхаа өөрсдөөсөө ч том асуудлуудыг шийдэх эрмэлзэлийг бид суулгадаг, хөгжүүлдэг, дэмждэг.
  • Манай сурагчид тогтвортой хөгжлийн бодлогод нийцэх олон төрлийн төслүүдийг санаачилж, хэрэгжүүлдэг.
  • Томүжин Алтернатив сургуулийн төгсөгчид томоохон бизнес болон нийгэмд тустай хөдөлгөөнүүдийг санаачилдаг.
  • Манай сургалтын хөтөлбөр нийгэмд ээлтэй, асуудал бодитоор шийдвэрлэх арга замыг багтаасан байдаг.

Бид 6 жилийн турш юу бүтээв?

551

Төгсөгч

24.8тэрбум ₮

Томүжингаас сурагчдадаа олгосон санхүүгийн дэмжлэг

93.7%

Санхүүгийн дэмжлэгтэйгээр Томүжинд суралцдаг сурагчдын хувь

165+

Дэлхийн ТОП их дээд сургуулиудад тэнцсэн тэнцэлтийн тоо

87+тэрбум ₮

Дэлхийн ТОП их дээд сургуулиудаас авсан тэтгэлгийн хэмжээ

20%

Нийт сурагчдын 20%-ийг 21 аймгийн сурагчид бүрдүүлдэг

Тэнцсэн их сургуулиуд

    Дэлхийн шилдэг их сургуульд суралцах бол нэмэлт хожил, #1 зорилго биш.

    Н.Анужин
    “Томүжингаас олж авсан хамгийн чухал зүйл маань болохоор ХҮРЭЭЛЭЛ. Тасралтгүй дэмждэг хүрээлэл байсан. Багш нар маань, дээд ангийн ах эгч нар маань, ангийнхан маань ямар ч хэцүү зүйлс тохиолдсон үргэлж дэмжихэд бэлэн. Өөрт байгаа бүхий л зүйлсээ зориулахад бэлэн байдаг тийм хүрээлэл.”

    Н.Анужин2022 оны төгсөгчStanford University, Class of 2027

    Б.Ганди
    “Томүжин хүрээлэл байсан болохоор Харвард руу өргөдлөө явуулах зориг нь байсан. Тэр хүмүүс чи чадна шүү гээд итгүүлж байсан болохоор. Энэ хүрээлэлд байсан болохоор Харвардын 2028 оны төгсөгч, ХАРВАРДЫН оюутан болох гэж байна.”

    Б.Ганди2024 оны төгсөгчHarvard University, Class of 2028

    Амжилттай карьер бас өөр нэг нэмэлт хожил.

    О.Буянхишиг
    “Би Багануурт улсын сургуулиас Томүжинд шилжиж ирэхэд тэс өөр ертөнцөд ирсэн мэт санагддаг байлаа. Өөрт гарсан эерэг өөрчлөлтөө бодоод орон нутагт суугаа мянга мянган сурагчдад хувь нэмэр оруулахсан гэж хүссэн. Томүжингийнхаа ачаар би 22 насандаа Монгол орны 21 аймгийг 2 удаа тойрон аялж, сургалт хийсэн.”

    О.Буянхишиг2021 оны төгсөгчТомүжин Академи COO, “Хөтөлье” (@hutli) үүсгэн байгуулагч

    Ч.Дөлгөөн
    “Би ч болоогүй, мэдэхгүй, чадахгүй гэх бодлуудыг Томүжингийн хүрээлэлд орсноор л эвдэж чадсан. Бусдын түүхээс урам зориг авч, чадах юм байна гэсэн итгэл төрөөд @admitboost-ийг эхлүүлж байсан. Одоо @admitboost маань Монголын хамгийн том гадаадад сурах хүсэлтэй хүүхдүүдийн онлайн коммюнити болсон.”

    Ч.Дөлгөөн2023 оны төгсөгч“Admit Boost” @admitboost үүсгэн байгуулагч

    Чамд тохирох сургууль байна уу?

    Хэрвээ чи:

      Томүжин та 2 бие биендээ төгс тохирч магад.